Би 1-р сард Сургуулийн Удирдах зөвлөлд нэгдсэнээс хойш сэтгэцийн эрүүл мэнд, сургуулийн аюулгүй байдлын тухай ярианд оролцоогүй долоо хоног байгаагүй.
Орон нутаг болон улсын хэмжээнд манай олон залуучууд нийгэм, оюун санаагаараа тэмцэж буйг нотлох тоо баримт бий. Энэ нь мөн сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, өөрийгөө гэмтээх, хичээл таслах, мансууруулах бодис хэрэглэх, нийгмээс холдох, дээрэлхэх, зодоон хийх гэх мэт олон янзаар илэрдэг. "Энэ жил өсвөр насны хүүхдүүд элдэв ааш гаргах нь ихэссэн" хэмээн Нью Йорк хотын ахлах сургуулийн багш Мартин Урбах хэдэн долоо хоногийн өмнө Zoom ярианы үеэр хэлэв. “Ангидаа томоогүйтэн үймүүлэх, юм шидэх, ийш тийш үсчих. Мөн бусад хүмүүстэй харилцахын хувьд олон оюутнууд нийгэмших чадвараа алдсан." Тэрээр мөн сурагчдын сэтгэцийн гүн гэмтлээс үүдэлтэй зан үйлийн өөрчлөлтөд санаа зовж буйгаа илэрхийлсэн. "Амьдрал зүгээр биш байна ." Би 2018, 2019 онд Мартины сургууль дээр очиж байсан болохоор Мартинтай холбоо барьсан. Тухайн үед өнгөт арьст оюутнууд болон орлого багатай айлын сурагчдын улсын дунд сургуульд бий болсон соёл нь намайг гайхшруулсан. Би КОВИД-ын цар тахал эхэлснээс хойш сургууль хэрхэн байгааг мэдэхийг хүссэн. Сургуулийн шударга ёсыг нөхөн сэргээх зохицуулагч хийдэг Мартин надад "туйлдмаар" байсан гэж хэлсэн. Харвестэд үе тэнгийнхний эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр сургаж бэлтгэсэн 31 сурагч энэ жил 200 гаруй шударга ёсыг нөхөн сэргээх бүлэг уулзалт зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрсдийн олж мэдсэн зүйлс дээр тулгуурлан Мартин болон түүний шавь нар шударга ёсыг сэргээх ажилдаа ментор хийх (Харвестэд тэднийг “Бүлгийн хамгаалагчид” гэж нэрлэдэг) ажлыг нэмсэн. 10-р ангийн бүлгийн хамгаалагч бүр зан үйлийн зөрчил гаргасан 9-р ангийн сурагчдад зөвлөгөө өгдөг. "Тэд намайг найз шигээ санаж, хэрэгтэй үед нь туслахыг л хүсэж байна" гэж 10-р ангийн менторын нэг Амбер хэлсэн. Мартин, Амбер болон Харвестийн шударга ёсыг нөхөн сэргээх ажилд гар буй оролцож буй бусад сурагчид бол улс даяар сургуулиудад нөхөн сэргээх арга барилыг нэвтрүүлэх томоохон хөдөлгөөний нэг хэсэг юм. Шударга ёсыг сэгээх гэдэг нь эвлэрэн зуучлалын аргыг танилцуулж, өөрсдийн зан үйлийн шалтгаан, үр дагаврыг ойлгоход нь сурагчдад туслах, харилцааг засан, сэргээхийн тулд учруулсан хохирлыг арилгах арга юм. "Бид 'зөрчил'-ийн талаар хэвшмэл үзэл бодлоо бид өөрчлөх ёстой" гэж энэ сарын эхээр ярилцахдаа Мартин надад хэлсэн. Бид 'дүрэм зөрчсөн' гэж ярихын оронд 'хүмүүс хохирч байна' гэж ойлгодог болох хэрэгтэй. Сан Франциско дахь Балбоа ахлах сургуульд захирал Кевин Керр асуудалд ороод буй сурагчдаас асуух таван "нөхөн сэргээх асуулт"-ын жагсаалтыг мэдээллийн самбартаа гаргажээ. Тэдгээрийн дотроос түүний хамгийн чухалд тооцогдох асуулт бол "Та бүх зүйлийг аль болох зөв болгохын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?" гэсэн асуулт юм. Сүүлийн хэдэн арван жилд дэлгэрсэн "өршөөлгүй" сахилга батыг хангуулах аргаас татгалзах сургуулийн тоо нэмэгдэж байгаа тул нөхөн сэргээх арга барил улам хүмүүст хүрч байна. "90-ээд он, 2000-аад онд сургуулиуд зүй бус үйлдэл бүхийн бага зэргийн зөрчлийг таслан зогсоож эхэлсэн" хэмээн Делавэрийн их сургуулийн социологи, эрүүгийн шүүхийн профессор Аарон Купчик хэлсэн. "Эдгээр зан үйл нь гөжүүдлэх, хараал хэлэх, хувцаслалтын дүрэм зөрчих гэх мэт сурагчдын аюулгүй байдалд заналхийлэх хэмжээд байгаагүй. Сургуулиас түр түдгэлзүүлэх нь ердийн хариу арга хэмжээ болсон." Харин шударга ёсыг нөхөн сэргээх ажиллагаа нь эсрэгээрээ сурагчдыг аль болох сургуулийн хамт олны орчинд байлган, нэгтгэх зорилготой. "Тэд өөрсдийгөө хаягдсан гэж бодохгүй байхыг бид хүссэн" гэж Мартин надад хэлсэн. Нөхөн сэргээх арга амжилттай хэрэгжээгүй эсвэл сургууль нь тодорхой зөрчил гаргахад (жишээ нь сургууль дээрээ хутга авчрах) хуулийн дагуу сургуулиас түдгэлзүүлэх шаардлагатай бол сурагчид Харвестэд сургуулиасаа түр түдгэлзүүлэх, хасагдаж болно. Гэхдээ үүнийг хамгийн сүүлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ойлгох ба сурагч эргээд хамт олондоо нэгдэх үед тодорхой нөхөн сэргээх тусгай протоколуудыг дагаж мөрддөг. Энэ жил Харвест дахь зан төлвийн зөрчил нэмэгдсэн нь (улс даяарх бусад олон сургуулиудын нэгэн адил) сургуулийн удирдагчдыг сахилга батыг хангах илүү уламжлалт арга хэрэглэхэд хүргэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Энэ жил сургуулийн ажилтнууд асар их дарамтанд ажиллаж байгааг ойлгож байна. Эцэг эхчүүд санаа зовж байна. Сүүлийн хэдэн сард заналхийллийн асуудлаар хоёр хүүхдийн маань сургуульд хоёуланд цагдаа нар ирсэн. Яагаад, ялангуяа энэ цаг үед шударга ёсыг нөхөн сэргээх арга барил шаардлагатай гэж? Сургуулиас түр түдгэлзүүлэх нь асуудалтай, хамт олны дунд байх нь давуу талтай учраас тэр. Сурагч өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй тохиолдолд түүнийг аюул эрсдэлээ аль болох хөл байлгаж, тусламж үзүүлэх нь нь туйлын зөв. Онолын хувьд сургуулийн түр түдгэлзүүлэх нь үүнийг биелүүлэх учиртай. Гэсэн хэдий ч АНУ-ын олон сургуульд энэ аргыг хэтрүүлэн ашигладаг ба энэ нь сургуулийн хамт олонд сөрөг үр дагаврыг бий болгодог. Сургуулиас нь түр түдгэлзүүлсэн сурагчид ахлах сургуулиа төгсөх магадлал бага ба шоронд хоригдох магадлал өндөр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид болон хар арьст сурагчдыг сургуулиас түдгэлзүүлэх нь харьцангуй өндөр байдаг ба судалгаагаар батлагдсан Тэд ижил төрлийн гэмт хэргийн төлөө илүү хатуу шийтгэгддэг учраас ийм хэтрүүлсэн мэдээлэл байна. Сургуулиас түдгэлзүүлэх нь ирээдүйд буруу үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга мөн үү? Үгүй ээ. Үнэндээ улам нэмэгдүүлэх магадлалтай. Зодолдох, дээрэлхэх болон бусад зүй бус үйлдлийг зогсоодог зүйл нь нөхөн сэргээх арга юм. Миннесота болон Калифорниад хийгдсэн саяхны, нарийн судалгаа үнэлгээ нь нөхөн сэргээх арга нь сурагчдын сурлагад сайнаар нөлөөлдөг болохыг баталсан. Би ийм байх боломжтой гэж үзэж байна. Учир нь зан авир бол харилцааны нэг хэлбэр гэж би боддог. "Зохисгүй зан авир" гаргаж байгаа нь сурагч ямар нэг зүйл маш буруу байгааг илэрхийлэхийг оролдож буй хэлбэр юм. Ихэнхдээ биднийг (насанд хүрэгчдэд ч ялгаагүй) яг юу зовоож байгааг, юу хэрэгтэй байгааг ойлгож, илэрхийлэхэд бэрх байдаг. Үндсэн шалтгаан, шийдлийг олохын тулд тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай бөгөөд заримдаа энэ нь бидний хийх гол хариу арга хэмжээ байж чаддаггүй. "Бид зөнгөөрөө л бусдыг үзэн яддаг" гэж Нью-Йорк хотын Манхэттэн Хантер шинжлэх ухааны ахлах сургуулийн сурагч Тамар Шошан хэлэв “Үгүйсгэх соёл үүнд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв хүн нэг юм буруу хийвэл түүнийг муу хүн гэж цоллох хэрэгтэй гэж бидэнд заасан. [Бид заавал] хүмүүс ярвигтай ба тэдэнд элдэв ааш гаргах шалтгаан бий гэдгийг ойлгох хэрэгтэй болдог." Бид тэгэх ёстой тэднийг дууд- тэднийг дуудаж болохгүй. Бусдыг ингэж ойлгоход сониуч зан, өгөөмөр сэтгэл, өрөвдөх сэтгэлийг шаарддаг ч эргээд хариуцлага нэхдэггүй. "Хэн ч хэнийг ч зүгээр орхидоггүй" Балбоа ахлах сургуулийн захирал Кевин Керр хэлэв. "Шударга ёсыг нөхөн сэргээх уулзалт хийх болгонд буруутан хүүхэд өрөөнөөс уйлан гардаг. Түүнийг уйлуулах нь бидний зорилго биш, гэхдээ ийм зүйл болох нь байдаг л зүйл. Бид бол хүн төрөлхтөн. Бидний үйлдэл тэдэнд ямар мэдрэмж төрүүлсний ойлгох үед гомдоосон хүмүүсээ өрөвдөх сэтгэл төрдөг." Үүнийг зөв болгоход юу хэрэгтэй вэ? Шударга ёсыг нөхөн сэргээх нь сургуулиудын нөхөн сэргээх үйл ажиллагааны томоохон нэг хэсэг бөгөөд хамгийн үр дүнтэй арга байж чадна. "Сэргээх шударга ёс” гэдэг нь ихэвчлэн тодорхой зөрчилдөөн эсвэл буруу үйлдлийн хариуд хөндлөнгөөс оролцох арга гэж ойлгодог ба энэ нь ихэвчлэн идэвхтэй хариу үйлдэл байдаг. "Нөхөн сэргээх арга нь” хүчирхэг хамт олныг бий болгоход сургуулиудад тусалж чадах цогц, өргөн хүрээг хамарсан аргачлал юм. Нөхөн сэргээх аргыг ашиглах нэгдсэн арга барилтай сургуулиуд ихэвчлэн шаталсан системтэй байдаг Энэ нь иймэрхүү байдаг:
Энэ ажлыг хийхэд тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт, хүсэл эрмэлзэл шаардлагатай. Сургуулийн ажилтнууд нөхөн сэргээх арга барилын талаар хүчтэй, нийтлэг ойлголттой байх хэрэгтэй: Нөхөн сэргээх арга гэж юу болох, яагаад чухал вэ, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тэд мэддэг байх учиртай. Ихэнхдээ нэг буюу хэд хэдэн ажилтныг шударга ёсыг нөхөн сэргээх ажлын зохицуулагчаар томилдог бөгөөд энэ үүргийг биелүүлэхийн тулд тэд тусгай сургалтад хамрагддаг. Бүх ажилтнуудад дээр дурдсантай адил “Нэгдүгээр шатлал”-ын аргыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, сургалт, дэмжлэг хэрэгтэй. Чикагогийн 8-р ангийн багш Дерек Хинкли арван жил багшилсан боловч одоог хүртэл нөхөн сэргээх арга барилын талаар сайн мэдлэгтэй гэж өөрийгөө үздэггүй. "Би хэзээ ч нөхөн сэргээх дасгалууд ямар байх, тэдгээрийг хэрхэн сайн хийх талаар албан ёсны сургалт авч байгаагүй гэж” Хинкли хэлэв. "Би анги хамт олондоо нөхөн сэргээх арга барилыг хэрхэн ашиглах талаар мэднэ. Гэхдээ 'энэ нь бусад хүмүүстэй адил ойлголттой явдаг гэсэн үг биш.” Сургуулийг нөхөн сэргээн засварлах модельд шилжүүлэх нь удирдлагын хувьд бас хэцүү ажил юм. Дүүргийн шударга ёсыг нөхөн сэргээх соёлтой, хөвгүүдийн хамгийн анхны улсын ахлах сургуулийг бий болгоход амаргүй байсан талаар Вашингтон ДС дахь Рон Браун коллежийн бэлтгэл ахлах сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Бен Уильямс 2018 онд надад хэлсэн юм. үүргийг нээхэд хүндрэлтэй байгаа талаар надад хэлсэн. " Миний хийсэн зүйлийг хийх гэж оролдож байгаа хүн хаана ч'байхгүй' гэж” тэр надад хэлсэн. "Энэ' бол ганцаардмал ажил.” Хэдийгээр Уильямс сургуулийн нөхөн сэргээх арга барилын талаар ойлголттой байхыг ажилтнуудаасаа хүсдэг ч'' эцэг эхчүүд хүүгээ энэхүү шинэлэг сургуульд явуулахыг сонгосон ч олон гэр бүл, ажилчид хүмүүжлийн ялгаварласан арга хэмжээ авна гэж найдан, тэр бүү хэл шаарддаг тухай тэрбээр хэлэв. Калифорнийн сургуулийн захирал Аллан Бентон бараг арав гаруй жилийн турш нөхөн сэргээх аргыг хэрэглэж байна. ' Шударга ёсыг нөхөн сэргээх аргыг сургуулиас түр түдгэлзүүлэх, хөөх зэрэг таагүй арга хэмжээг шийдэг "түргэн засах арга хэмжээ” гэж сургуулиуд, дүүргийн удирдлагууд ойлгодог гэж тэрээр анхааруулсан. "Бид сургуулиудыг [шударга ёс сэргээх зам руу] түргэн шилжихийг харсан,” гэж Бентон хэлэв. "Сургуулиас түр түдгэлзүүлэхээ больсон ч танай сургуулийн уур амьсгалд аймшигтай байгаад [үе тэнгийнхэн нь] үнэхээр муу үйлдэл гаргаж байсан тул хүүхдүүд айдастай байсан.' Зөвхөн сургуулиас түдгэлзүүлэхийг зогсоогоод, алга ' шударга ёс нөхөн сэргээх аргыг ашиглах нь тус болохгүй.” Цаг гарган, хүчин чармайлтаа зориулж чадвал нөхөн сэргээх арга барил нь сайн үр дүн өгдөг. Харвестэд сурагчдын тайланд98% нь багш нар хүндэтгэлтэй ханддаг гэж хариулсан байдаг. 97% нь коридор, угаалгын өрөө, хувцас солих өрөө, цайны газарт өөрийгөө аюулгүй гэж боддог гэжээ. Мөн сургуулийн ажилтнууд сурагчдын гэр бүлтэй итгэлцсэн харилцаа тогтоохын тулд шаргуу ажилладаг гэж нийт гэр бүлийн 93% нь үзсэн. Төгс байна уу? Үгүй-Гэхдээ тийм байгаасай гэж би хүсдэг. 'Би энэ чиглэлээр илүү ихийг сурч, илүү ихийг хийхийг хүсэж байна. Та ч бас үүнийг хүсэж байгаа гэж би найдаж байна.
0 Comments
Leave a Reply. |