Миний тухай:
Манай гэр бүл 2013 оноос хойш Арлингтон хотод амьдран суух болсон. Надад Йорктауны нэгдүгээр курст суралцдаг хүү, Кенморийн 7-р ангид суралцдаг охин байдаг.
Нөхөр бид хоёр Хойд Виржиния мужид өсч том болсон төдийгүй Виржиния мужийн олон нийтийн K-12 сургууль болон их сургуулийнхаа бахархал болсон төгсөгчид юм. Миний бие боловсролын салбарт ажиллах гараагаа ахлах сургуульд Англи хэл, Биологийн хичээл заахаас эхлүүлсэн. Дараа нь миний бие Олон Нийтийн Өргөн Нэвтрүүлгийн Үйлчилгээнд ажиллаж, K-12 сургуулийнхаа багш, сурагчдад зориулан онлайн контент, үйлчилгээг хөгжүүлж, хожим нь тэдний үндэсний боловсролын хэлтсийг удирдан ажилласан юм. Мөн би орон нутгийн болон үндэсний боловсролын хэд хэдэн ашгийн бус байгууллагуудтай хамтран боловсролын сайн бодлого, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх, сурталчлах, хэрэгжүүлэхэд нь тусалсан. Одоогоор би насан туршийн онлайн боловсролыг хөгжүүлэхийн тулд TED-д ажиллаж байна. Хэрэв та TED-ийн сайн ярилцлагыг үзэхийг хүсвэл Ифат Сускины “Тодохойгүй цаг үед, ээж шиг сэтгэ” ярилцлагыг үзэхийг зөвлөж байна, харин хэрэв та ямар нэг супер тэнэглэлийг сонирхмоор байгаа бол Жеймс Вейтчийн “Спам мейлд хариу бичвэл юу болдог вэ” гэдгийг үзээрэй. |